Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
145040
Мобайл хувилбарууд

Ховд аймгийн иргэн. Бэлчээрийн тухай хууль гарахтай холбоотой санал хэлэх нь. Хадлангийн талбай, нийтийн ашиглалтын талбайг малчид дур зоргоороо торлон авч байна. Үүнээс болж малчдад ашигтай бэлчээрийн талбай үгүй болж байгаа тул татварын хэмжээг өндөр болгох хэрэгтэй. Дур зоргоороо талбай хашаалж, торлон авч газрын эзэмшилтэй болж байгаа иргэдийг хязгаарлах хэрэгтэй байна.

“11 11 ТӨВ” 2019-03-13 15:53 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам -руу хуваарилав.

Ариунбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2019-03-19 16:04 Саналыг хүлээж авлаа. Хуулийн төсл хийж байгаа холбогдох мэргэжилтэнд уламжилья.

Ариунбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2019-03-20 08:47 Саналыг хаав.

Ариунбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2019-03-20 09:10 Танаас ирүүлсэн саналыг бэлчээр, хадлангийн газрын ашиглалт, хамгаалалтын зохицуулалттай холбоотой шинэчлэн боловсруулж байгаа хуулийн төсөлд тусгах талаарх асуудлыг Ажлын хэсэгт уламжиллаа. Гэхдээ одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д “бэлчээрийн газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.” гэж, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.5 дахь хэсэгт “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, хадлангийн талбайг усалгаатай болгох, хамгаалах, бордох, ойн зурвас тарих зэргээр өөрийн хүч, хөрөнгөөр сайжруулалт хийж, ургацыг нь тогтвортой дээшлүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сумын Засаг дарга уг талбайг нь эзэмшүүлж болно.” гэж тус тус заасан. Иймд одогийн эрх зүйн хүрээнд бэлчээр, хадлангийн газрыг ашиглахтай холбоотой асуудлыг орон нутгийн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр дээр үндэслэгдэхээр байгаа тул дээрх үүссэн нөхцөл байдлыг нутгийн удирдах байгууллагын эрх, үүргийн хүрээнд зохицуулах боломжтой гэдгийг мөн зөвлөх байна.

Ариунбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2019-03-20 09:10 Саналыг дахин нээв.

Ариунбаяр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2019-03-20 09:10 Саналыг хаав.