Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
149127
Мобайл хувилбарууд

Манай Цаглашгүй гадаад хэлний сургалтын төв нь гадаадаас ажиллах хүч авах тухай квот 1-р сараас эхэлж хөөцөлдсөн. Япон багшийг хэлний төвд багшлуулахаар зөвшөөрөл авсны дагуу 3 сарын 20-нд Япон багш Монголд ирсэн юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монголд амьдрах зөвшөөрөл авах гэсэн чинь танайд зөвшөөрөл өгөхгүй гэсэн. Асуусан чинь танайх нийгмийн даатгал 5 хүн төлж байгаад одоо 2 хүн болчихсон байна гэх юм. Манайх 5 хүн төлдөг байж байгаад хүний тоо хасагдсан гэж хэлсэн. Япон иргэн хил гаалиар ороод ирчихсэн байхад Гадаадын иргэн, харьяатын газраас асуухаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас асуу гэх юм. Би удаа дараа Гадаад харилцааны яаман дээр очсон гэтэл өөдөөс уурлаад гаргалгаа нь хэлж өгөхгүй материал ч хүлээж авахгүй байх юм. Энэ ямар учиртай юм бэ, холбогдох газрууд руу залгаад асуухаар тодорхой хариу хэлэхгүй байх юм. Үүнийг цааш нь холбогдох газарт нь уламжилж иргэнд хариу хэлнэ үү. Японы иргэн монголд ороод ирчихсэн байхад зөвшөөрөл өгөхгүй байна. Асуудлыг шалгаж шийдэж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2019-04-10 12:19 Гадаадын иргэн, харьяатын газар -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2019-04-10 12:24 Гомдол -р бүртгэв.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР 2019-04-12 13:02 2018.04.12-ны өдөр Виз зөвшөөрөл, харьяатын газрын дарга Ч.Нармандах тус иргэнтэй 88115323 утсаар холбогдож Хил хамгаалах ерөнхий газарт хандаж асуудлаа шийдвэрлэхийг зөвлөв.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР 2019-04-12 13:03 Саналыг хаав.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР 2019-04-12 13:05 уучлаарай Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт хандахыг зөвлөв.