Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
145861
Мобайл хувилбарууд

Авто тээврийн үндэсний төвийн талаар санал хэлмээр байна. Авто тээврийн үндэсний төвийн 1900-1234 дугаа нь минутын 550 төгрөгийн үйлчилгээтэй байгаа нь их сонин байна. Иргэдэд яагаад ингэж үйлчлэх ёстой юм бэ? үүнийг цааш нь холбогдох газарт нь уламжилж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2019-04-15 15:11 Зам, тээврийн хөгжлийн яам -руу хуваарилав.

Зам тээврийн хөгжлийн яам 2019-04-22 10:58 “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар бөгөөд 16 дугаар зүйлд заасны дагуу аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах эрхтэй байдаг. Иймд мэргэшсэн, төрөлжсөн чиглэлийн лавлах, зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор тусгай дугаарын үйлчилгээ эрхлэх бүрэн эрхтэй бөгөөд үйлчилгээний хөлсийг Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 дэх заалтыг үндэслэн зохицуулах хорооны баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд заасны дагуу 1 минут нь 550 төгрөгөөр тогтоогдсон.

Зам тээврийн хөгжлийн яам 2019-04-22 10:58 Саналыг хаав.