Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
149127
Мобайл хувилбарууд

Миний бие 2018 оны 4 дүгээр сард танилдаа 1,0 сая төгрөг зээлүүлсэн болно. Танилтайгаа саяхан учраад мөнгөө нэхсэн чинь Капитал банк дампуурсан гэсэн шалтгаанаар мөнгийг чинь өгч чадахгүй гэсэн гэх зэргээр худлаа хүн нүдэж өөрлүүгээ цохиулсан болно. Үүний дараа намайг түүнийг зохиж байгаа бичлэгийг цагдаагийн газар өгснөөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. 800,000 төгрөг торгуулж газар шорооны ажил хийлгэнэ шүү гэж сүрдүүлснээр өрөө тэглүүлсэн болно. Тэрбээр олон хүнээс зээл авсан ба энэ аргаа амжилттай хэрэгжүүлж өрнөөсөө салсан. Шинэ эрүүгийн хуулийн заалтад луйварчдыг хөгжүүлэн дэмжих арга залиа оновчтой болгоход их нэмэр болсон тул хөнгөн гэмтэл учруулахад заавал эрүүгийн хэрэг үүсгэх заалтыг хэрэгсэхгүй болгож болохгүй юм уу. Үүнийг цааш нь холбогдох газарт нь уламжилж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2019-04-17 08:30 Хууль зүй, дотоод хэргийн яам -руу хуваарилав.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2019-04-26 13:39 Эрүүгийн хэрэг үүссэн бол уг хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурорт гомдол, хүсэлтээ гаргана уу. Баярлалаа

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2019-04-26 13:39 Саналыг хаав.