Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
147199
Мобайл хувилбарууд

Монгол Улсын Ерөнхий сайд Хүрэлсүх, Хэрэг эрхлэх газрын дарга Оюун-эрдэнэ нарт хоёр санал хэлье. 1. АТГ-ын дарга агсан Энхжаргал ажлаа өгөхдөө Оюутолгойн асуудлыг заавал шалгах ёстой, шалгах асуудал маш их бий гэсэн. Энэ асуудлыг дээрх хоёр дарга яаралтай шийдэх шийдвэрийг нь гаргаж өгөөч. 2. Өчигдөр уржигдраас ТВ9, бусад телевизүүдээр ч яваад байгаа 15-р сургуульд 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан, 38 хүүхэд өвчилсөн энэ асуудлын талаар буюу УБ хотод төрөх эмнэлэгт хэвтэж төрөх гэж байгаа эхчүүдээс авлигал авдаг тухай асуудлыг тодруулж ЭМ-ийн сайд Сарангэрэлд хариуцлага тооцож өгөхийг удаа дараа тавьж байгаа.Их олон юм ярьж байна билээ, мэргэжлийн бус сэтгүүлч хүн. 3.Өмнөговьд сая шуурга болж 4 хүн нас барсан энэ асуудлыг Өмнөговьд оршин суугаа залуучууд их хурц янзтай тавьсан. Өмнөговийн Засаг дарга Наранбаатар түүний ширээн дээр тэр гамшиг болж байх үед Засаг дарга өөрөө байгаагүй, түүний хоёр орлогч нь бас байгаагүй, мөн аюул болсон сумын Засаг дарга нь ч байгаагүй, ийм 5 төрийн удирдлага байгаагүй байхад Өмнөговийн сайхан залуучууд тавьж байхад улс төржлөө гэж өөрийгөө хамгаалж хариулж байна. Энэ дээр Ерөнхий сайд, аймгуудын даргыг томилсон хүнийхээ хувьд хариуцлага тооцож 4 хүнээ алдчихаад асуудал тавьсан залуучуудыг улс төржлөө гэж байгаа Засаг даргад хариуцлага тооцож өгөөч гэж иргэнийхээ хувьд Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга нарт санал хүргүүлж байна.

“11 11 ТӨВ” 2019-05-15 17:28 Засгийн газрын хэрэг эрхлэх газар -руу хуваарилав.

“11 11 ТӨВ” 2019-06-25 09:13 Таны бидэнд хандаж ирүүлсэн асуудлууд дээр удирдлагууд анхаарал хандуулан ажиллаж байгаа болно. Бидэнд хандсанд баярлалаа.

“11 11 ТӨВ” 2019-06-25 09:13 Саналыг хаав.