Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
145861
Мобайл хувилбарууд

Хууль зүйн салбарын албан хаагчидтай холбоотой гомдол мэдүүлье, гомдлоо Нямдорж сайдад 3 удаа өгч байсан. Сайдын гар дээр очдог юм болов уу, бүх нотлох баримт, бичиг баримтуудаа аваад ороё гэхээр уулзалтын цаг байхгүй гээд ерөөсөө уулзуулдаггүй сайд болсон цагаас нь ийм байгаа. 2016 оноос албан тушаалаа урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор Бат-Очир, дэд прокурор Хашбаатар, мөрдөгч Баярбилэгт гэдэг хүмүүс нийлээд хууль бус ажиллагаа хийсэн. Огт үндэслэлгүйгээр миний нөхөр Нямдавааг эрүүгийн тусгай зүйл ангийн 148.4-өөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж дарамталж байгаад эзгүй хооронд нь банкнаас 300-гаад сая төгрөгөөр зээл хийж авсан хоёр Хово машиныг хууль бусаар ямар нэгэн эрх зүйн акт үйлдэхгүйгээр авсан. Бид нар тэр машиныг худалдаж авахдаа ХААН болон Төрийн банкнаас маш их хэмжээний зээл хийж авсан. Буцааж тэр зээлээ төлөхдөө манайх байр орон сууц, тэр машины хол явж байсан тээврийн орлого бүгдийг дэнчин тавьж төлсөн. Тэгтэл үндэслэлгүйгээр ийм хэрэг үүсгээд гэмт этгээд болох Баярбат, Алтансүх нартай талцаж хуйвалдаж байгаад манай машиныг авчихсан улсууд байдаг юм. Одоо тэгээд тэр машинд эрх зүйн акт үйлдээгүй дугуй, аккумлятор, мотор, кроп, спидометр гээд бүгдийг акт үйлдэж байж авах ёстой биз дээ, огт тийм юм байхгүй, хэргийн оролцогч болох Нямдаваад огт мэдэгдээгүй ингээд нууцаар бид нар тээвэрт явж ирээд эмээгийнхээ хашаанд тавьсан машиныг хулгайгаар аваад явсан. Бид нар арга ядаад Баянгол дүүргийн шүүхэд хандсан. Эдгээр машины өмчлөгч нь Нямдаваа мөн болохыг тодорхойлж хил, гааль, тээврийн үндэсний төвийн баримтуудыг бүрдүүлээд өгсөн. Хууль бус эзэмшлийн ашиглалтаас гаргуулж авъя гээд Баянгол дүүргийн Азбаяр, Сарантуяа, Гандиймаа гэдэг 3 шүүгч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхгүй, бид нарын нэхэмжлэлийн шаардлагыг илтэд хууль ёсны эрхийг хааж ямар ч оновчтой шийд гаргахгүй 3 жил болж байна. Ингээд хуулийн салбарын энэ захиалгат прокурор, шүүгч нарт хэн хариуцлага тооцож яах ёстой юм бэ гээд Авлигатай тэмцэх газарт тухайн үед өргөдөл өгсөн, манайх урд нь шалгаад өгчихсөн юм байна гэдэг хариу өгдөг. Тэгээд одоо арга ядаад Нямдорж сайдтай яаж уулзах ёстой юм, хууль ёсны эрх ашгаа яаж хамгаалуулах ёстой юм бэ, энэнээс болж миний хүүхдүүдэд, миний амь насанд заналхийлж байна. Энэ байдлаа цагдаагийн байгууллагад ханддаг, яадаг ч үгүй. Манай нөхрийн энэ их хөрөнгийг авсан албан тушаалаа урвуулан ашигласан мөрдөн байцаагч нь манайхыг өргөдөл өгөнгүүт гадаадад гарна гээд виз нь бүтэхгүй байж байгаа юм бид нар судлаад үзэхэд. Ийм л юм болоод байна. Ингээд Хууль зүйн сайдтай яаж уулзах вэ, бид нар чинь бас Монгол Улсын иргэд, нэг айл өрх, сургуулийн насны хоёр хүүхэдтэй амьдрах гээд ядаж байна, яагаад эд нарт ингэж эд хөрөнгөө булаалгана, зануулна, доромжлуулна. Яагаад ингэж явах ёстой юм бэ. Бүх л салбарт хандаж байна, Хүний эрхийн комисст бас хандсан. Иргэнд хариу мэдэгдэнэ үү.

“11 11 ТӨВ” 2019-06-12 14:48 Хууль зүй, дотоод хэргийн яам -руу хуваарилав.