Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
145861
Мобайл хувилбарууд

Монгол Улсын төр, засагт ажиллаж байгаа төрийн албан хаагчид буюу шийдвэр гаргаж байгаа дарга, удирдлагуудад шахалт шаардлага тавимаар байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хандаж хэлье, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хандаж байгаа юм. Одоо энэ Монгол Улсад чинь эзэн гэж байна уу, Монгол ялна гэж Ерөнхийлөгч нь гарсан, Чөмгөө дундартал зүтгэнэ гэж Ерөнхий сайд нь гарсан, Бүх шударга ёсыг бий болгоно гэж УИХ-ын дарга нь гарсан. Одоо энэ улс оронд чинь эзэн гэж алга, зах замбараа гэж алга, хулгай зэлгий, луйвар нүүрлэсэн ийм л улс төрийн хүчин, дор нь ажиллаж байгаа хүмүүс нь дарга нартай таалагдахын тулд дотроо уйлж, гаднаа инээж ингэж ажиллахаа одоо болих хэрэгтэй байна. Хэзээ энэ улс орон төвхнөж тогтох юм бэ, дандаа харийн бодлогыг хэрэгжүүлнэ, тэр дундаа хятадын бодлогыг хэрэгжүүлж байдаг ийм улс төрийн зүтгэлтнүүдтэй ард түмэн чинь бүр цөхөрч дууслаа. Улаан сайдыг хар, тэр хэний өмнөөс хэний малыг хааш нь гаргахыг мэддэг болсон юм уу, 6 сая малыг хятад руу тууж гаргана гэсэн юм яриад сууж байна. Монгол Улс чинь 60 сая малтай гэх боловч малчид чинь зайлуул зээл авахын тулд л малаа өсгөж бичүүлдэг байгаа шүү дээ. Хүн болгон мэднэ, яс юман дээрээ тоолох юм бол 20 сая хүрэх үү үгүй юу л мал байгаа. Энэнийхээ 30 хувийг нь хятад руу гаргах юм бол цаана нь хэдэн хувь нь үлдэх вэ, хэн юугаараа амь зууж үлдэх вэ. Юу ч үгүй болох байхгүй юу, бүр дуусах гээд байна. Дандаа харийн бодлогыг хэрэгжүүлсэн харь сэтгэлтэй улсууд болсон. Шуналтай, мөнгө л олж байвал энэ улсыг сүйрүүлэхийн төлөө болчихлоо. Ард иргэд чинь бүр цөхөрч дууслаа. Эд нар ингэж байхад бид нар яадаг юм гээд бүгд хятадуудтай хамтарч ажилладаг, хятадын бодлогыг хэрэгжүүлдэг. Байгалийн баялаг чинь бас үнэгүй гарч байна, дандаа ихэвчлэн хятад руу 90 хувь нь гарч байна. Одоо яахав хэдэн халтар төгрөгтэй болж болно, хэдэн жилийн дараа уусаад алга боллоо. Өнөөдөр мал хэдээр авах вэ, 6 сая мал гаргасны дараа хэдээр авах вэ, бүгд татварын мөнгөөр цалинждаг, бүгд ард түмэн бидний төлж бүрдүүлсэн төсвийн мөнгийг захиран зарцуулах эрхийг дандаа буруу зүйлд ашигладаг, ард түмнийхээ төлөө гэж гарч ирсэн мөртлөө ард түмнийхээ татварын мөнгөөр цалинжиж харьд ажилладаг ийм болсон байна. Энийг бүгддэд нь дуулгаж өгөөч. Би нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхнийг хэлж байсан, Туулын эргээр хэн мэдэж газар олгоод байна вэ, харанхуй шөнөөр л том том хашаа бариад барилга барьчихлаа, сүүлдээ бургасыг нь хядаад хаячихсан. Энд хэн хариуцлага хүлээх юм эзэн гэж алга аа, эзэнтэй юм шиг байж болохгүй байна энэ улс орон чинь. Одоо л нэг дээрдэх юм болов уу гээд Ерөнхийлөгчийг нь сонгосон, одоо нэг дээрдэх юм болов уу гээд Ерөнхий сайдыг нь дэмжсэн, УИХ-ын даргыг нь ч бас арай дээрдэх юм болов уу гэсэн бахь байдгаараа. Хариуцлага хүлээлгэх юм хаана байна вэ, тэр Баяр, Баярцогт, Элбэгдорж нь хаана байна вэ. Эд нар чинь хууль ёсныхоо дагуу бол бараг үхчихсэн байх ёстой улсууд байхгүй юу. Зөрчлийн тухай хууль нь ард иргэдээ боймлож шахсан, хулгай дээрэм луйвар хийсэн улсуудаа өмгөөлж хамгаалсан ийм хууль батлагдчихсан. Зүгээр зам дээр нэг гэрлэн дохио зөрчөөд эргэсэн хүнийг яаж торгож байна, хулгай дээрэм хийгээд улс орноо зарчихсан хүмүүсийг яаж баярлуулж байна. Ирээдүй алга болчихлоо, ирээдүй алга байна гэж ард иргэд чинь цухалдаж бухимдаад байна. Амласандаа хүрч байгаа шийдвэр гаргагч нар алга байна, улс орон чинь ирээдүйгүй болчихлоо гэж ард иргэд чинь бухимдаж байна гэж хэлж дуулга. Бүр болохоо байлаа. Иргэнд хариу өгнө үү.

“11 11 ТӨВ” 2019-06-12 17:13 Ерөнхий сайд -руу хуваарилав.