Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
147612
Мобайл хувилбарууд

Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль дүрэм байна. Ямар тээврийн хэрэгсэл конжи хэтрүүлж болох вэ, ямар тээврийн хэрэгсэл хэтрүүлж болохгүй вэ. Өлийт сумын пүүн дээр бараа ачаад ирэхээр ачаа хэтэрсэн байна гээд 150,000 төгрөгөөр торгоод байх юм. Эсвэл нүүрс тээвэрлэсэн машиныг болохоор торгохгүй явуулаад байх юм. Понжи хэтэрсэн машинуудыг дунд нь торгоно гээд байх юм ийм хууль байдаг юм уу. Энэ ямар учиртай юм бэ үүнийг лавлаж асууж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2019-06-12 14:49 Зам, тээврийн хөгжлийн яам -руу хуваарилав.

Зам тээврийн хөгжлийн яам 2019-06-26 11:16 Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2007 оны 12 дугаар сарын 20 -ны өдрийн 58 дугаар тогтоолоор батлагдсан “Улс хоорондын автотээврийн ачаа, зорчигч тээвэрлэлт” Тээвэрлэлтийн ерөнхий шаардлага MNS 5831 : 2007 стандартын дагуу Замын үүдийн постонд АТХУБайцаагч нар байнгын хяналтаар ажиллаж байна. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГазраас жил бүрийн 03 дугаар сарын 20-оос, 04 дүгээр сарын 20, 10 дугаар сарын 20-оос 11 дүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний хөлдөлт, гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон үед нэмэлтээр АТХУБайцаагч нар автозамд хяналт шалгалтыг зохион байгуулж жин, тонн хэтэрсэн тээврийн хэрэгсэлүүдэд Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйл. /20.Авто зам, замын байгууламжаар зорчих, тээвэрлэлт хийхдээ стандарт, норм, дүрэм зөрчиж нэг тэнхлэг дээрх, эсхүл нийт жинг хэтрүүлсэн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно./ заалтын дагуу арга хэмжээ авч ажилладаг. Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598 : 2011 стандартад автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь: • Хоёр голтой автотээврийн хэрэгсэлд-18 тн • Гурван голтой тээврийн хэрэгсэлд-24 тн • Дөрвөн голтой автотээврийн хэрэгсэлд 38 тн • Таван голтой автотээврийн хэрэгсэлд 40 тн Зургаан голтой автотээврийн хэрэгсэлд 44 тн байна гэж заасан ба тухайн зөрчилд арга хэмжээ авч зөрчлийг газар дээр нь арилгах шаардлагай байдаг. Цааш дахин тээвэрлэлт гүйцэтгэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 1.3-2 дахь заалтын дагуу зөрчил тус бүрт арга хэмжээ авагдана.

Зам тээврийн хөгжлийн яам 2019-06-26 11:16 Саналыг хаав.