Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
149127
Мобайл хувилбарууд

Миний бие нь улсад татвар тогтмол төлж ажлын хажуугаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг уран бүтээлч юм. 2019 оны 8 сарын 1ний өдөр Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлах МАК нэртэй барилгын 108 тоотод байршилтай /aivuun tes/ "Айвуун тэс" XXK-ний бүтээн байгуулж буй "Ай кидс" /i kidz/ нэртэй цэцэрлэгийн лого болон бренд бүүк зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэн батлуулаад тус компанийн гүйцэтгэх захиралд хүлээлгэж өгсөн хэдий ч тус компаний гүйцэтгэх захирал болон нягтлан бодогч /эмэгтэй/ зэрэг нь хийлгэсэн ажлын төлбөр тооцоог цаг тухайд нь төлөлгүй 7 хоногын турш утасаа салган, эсвэл залгах үед утасаа авалгүй зугтсан болно. Мөн 2019 оны 8 сарын 8нд өөрийн ажил цаг нар цалингаа хойш нь тавьж дээрх хаяг дээрх гүйцэтгэх захиралтай нь ажлын байран дээр нь барьж авч уулзсан бөгөөд төлбөрөө төлөхийг шаардах үед намайг болон миний ажил мэргэжлийг удаа дараа гутаан доромжилж хийлгэсэн ажлынхаа төлбөр тооцоог одоог хүртэл төлөхгүй хүнд суртал үзүүлж байгаа юм. Ийм тус компанид болон уг компаний гүйцэтгэх захиралд / дугаар нь 99002464 /зохих ёсны хариуцлага тооцон миний хохирлыг барагдуулах шаардлагыг тавьж өгч ямар нэгэн арга хэмжээ авч өгнө үү.

“11 11 ТӨВ” 2019-08-08 17:16 Хууль зүй, дотоод хэргийн яам -руу хуваарилав.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2019-10-14 09:53 Хэрэв ажил гүйцэтгэг гэрээтэй бол хариуцагчийн /төлбөр төлөгч/ оршин суугаа хаягт байрлах шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлоо гаргуулах нь зүйтэй болов уу. Баярлалаа

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам 2019-10-14 09:53 Саналыг хаав.