Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
147612
Мобайл хувилбарууд

СХД-ийн 12-р хороо Итгэл СӨХ-ийн талаар: Тус СӨХ нь удаа дараа оршин суугчдын санал авалгүйгээр СӨХ-ийн төлбөрийг нэмж байна. 2016 онд 19,000 төг, 2017 онд 20,500 төг, 2018 он 22,500 төг, 2019 онд 1 сар 24,400 төг, 6 сараас 28,800 төг хүртэл нэмэгдсэн. СӨХ-ийн ажилчидаас асуухаар цалингийн доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулаад нэмсэн гэх тайлбар өгсөн. Гэвч жижүүрийн хөлс өмнө нь 4000 төг байсан, цалингийн доод хэмжээ нэмэгдээд 4500төг л болсон байна. Цэвэрлэгээний үнэ болон засвар үйлчилгээ гэх нэрийдлээр төлбөрийг нэмсэн байна. Цэвэрлэгээг өдөрт нэг хийдэг халтуурдана2600төг байсан 4400 болсон, засвар үйлчилгээ юу хийж юу засдаг мэдэхгүй 5850төг байсан гэнэт 9750төг болсон!!! Энэ 2 дээр 2000-4000 төг нэмчихээд Жижүүрийн хөлс нэмсэн гэж яриад 500 төг л нэмсэн. Мөн орц болгон жижүүр байхгүй 2-3 орцод 1 жижүүр байгаа бөгөөд 1 жижүүр ороод 1-2сар болгоод гаргадаг, орц болгон жижүүртэй гэх нэрийдлээр мөнгө завшиж байгааг үгүйсгэхгүй. Гадаа орчин хүүхдийн тоглоомын талбай дүүрэн архичид хаа сайгүй архи, пивоны сав шил, баас шээс ийм байдалтай байж төлбөрийг давтамжтай нэмж өөрсдийгөө их зүйл хийж буй мэт ярьдаг. Оршин суугчдаас санал авч гарын үсэг авж байж төлбөрөө нэмсэн гэж худлаа ярьдаг. Иймээс тус СӨХ-ийг шалгаж өгнө үү!!!

“11 11 ТӨВ” 2019-09-11 16:51 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -руу хуваарилав.

UBSmart ERP API 2019-09-12 12:37 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Э.Мөнхтулга: : Хүлээн авлаа.

UBSmart ERP API 2019-09-12 12:38 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-н Дүнжингарав салбарын үйлчилгээний ажилтан Э.Мөнхтулга: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар -д шилжүүллээ.

UBSmart ERP API 2019-09-12 14:47 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт хариуцсан мэргэжилтэн М.Мөнхцэцэг: Хүлээн авлаа.

UBSmart ERP API 2019-09-12 14:49 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт хариуцсан мэргэжилтэн М.Мөнхцэцэг: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Хэлтсийн дарга Н.Мөнгөн-Эрдэнэ -д шилжүүллээ.

UBSmart ERP API 2019-09-13 10:31 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар-н Хэлтсийн дарга Н.Мөнгөн-Эрдэнэ: Хүлээн авлаа.