Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
153018
Мобайл хувилбарууд

Сайн байна уу Сангийн яаманд санал хүргүүлж байна Нөатын буцаалтын 1.7 хувийг нэмэгдүүлж 10 хувиар нь иргэнд олгож өгнө үү Төрийн бодлого иргэддээ мөнгөтэй болгоход анхаарахаас шулах бодлого барихгүй байх хэрэгтэй. Иргэд хөгжиж байж улс хөгжинө иргэдээ мөнгөтэй байх боломжийг хааж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцуулья

Иргэн Г Энхбаяр 2019-11-30 23:16 хуримтлалтай иргэдийг бүрдүүлэхэд улсаас бодлогоор анхаарах хэрэгтэй

“11 11 ТӨВ” 2019-12-02 09:00 Сангийн яам -руу хуваарилав.

Сангийн яам Хосбаяр 2019-12-30 17:40 Сайн байна уу. НӨАТ нь эцсийн хэрэглэгч хэрэглээндээ төлдөг татвар бөгөөд дэлхийн 160 гаруй улсад нэвтэрсэн өргөн хэрэглэгддэг албан татвар юм. Дэлхийн дундаж НӨАТ-ын хувь хэмжээ 15.6 хувь байна. Тус татварыг нэвтрүүлсэн улсуудын хувьд НӨАТ-ыг орлого бүрдүүлэх хамгийн оновчтой татварын хэлбэр гэж тооцогддог. Дэлхийн банкнаас 111 улсад хийсэн судалгаагаар Франц, Англи, Орос, Недерланд, Норвеги зэрэг улсууд 20 болон түүнээс дээш хувийн НӨАТ-тай, Өмнөд Солонгос, Австрали, Малайз, Индонез зэрэг улсууд манайхтай ижил 10 хувийн НӨАТ-тайгаар тус 111 улсаас 98 дугаар байранд орж байна. Манай улсаас өөр аль ч улс НӨАТ-ын орлогоос урамшуулал хэлбэрээр буцаан олгодоггүй бөгөөд Португал, Польш, Словак, Малта, Грек, зэрэг улсуудад зөвхөн НӨАТ-ын сугалаа нэвтрүүлсэн байна. Аялал жуулчлалд буюу жуулчдад буцаан олгодог НӨАТ-ыг манай улсын нэвтрүүлсэн татварын урамшуулал /20%-ийн буцаан олголт/-той андуурдаг бөгөөд НӨАТ-ын шинэчлэлийг хийхдээ нийт хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор тус урамшууллын буцаалтыг хэрэглэсэн.

Сангийн яам Хосбаяр 2019-12-30 17:40 Саналыг хаав.

Иргэн Г Энхбаяр 2019-12-31 10:55 Иргэдэд сугалааны хонжвор хэрэггүй буцаан олголт хувь л чухал