Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
149455
Мобайл хувилбарууд

Гаалийн ерөнхий газарт гомдол гаргах гэсэн юм. Архивын бичиг авах гэж 2 өдөр ирлээ. Давааням гэж хүн өвчтэй гэсэн шалтгаанаар байдаггүй. 5 дахь өдөр 5 цаг 30 минут гээд ирэхэд байхгүй байсан. 6 цагаас тарна гэсэн цагтаа тармаар байна. Өөр лүү нь ярихаар маргааш ир гээд уурлаад байх юм.

“11 11 ТӨВ” 2019-12-02 16:29 Гаалийн ерөнхий газар -руу хуваарилав.

- Гаалийн ерөнхий газар 2019-12-06 13:52 Авга овогт Нармандалын Давааням миний бие Улаанбаатар хот дахь гаалийн газрын архивын эрхлэгчээр ажилладаг. 2019 оны 12 сарын 2,3-ны өдрүүдэд эрүүл мэндийн шалтгаанаар өвчтэй байсан. 2019 оны 12 сарын 3-ны өдөр иргэн М.Жаргал гэдэг эмэгтэй мэдүүлэг авах гэсэн юм, өөрөө хэзээ ирэх вэ гэж ярьсан. Та хэдэн оны мэдүүлэг авах гэсэн юм гэтэл 2019 оны 7 сарын мэдүүлэг гэсэн. Би өнөөдөр өвчтэй байна маргааш ирээд аваарай гэтэл хэл амаар доромжилж чамайг дээш нь хэлнэ ажилгүй болгоно хараарай чи гээд утсаа салгасан. Тайлбар сонсоогүй. Миний бие төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж ажилладаг. Тайлбар бичсэн: Н.Давааням

- Гаалийн ерөнхий газар 2019-12-06 14:18 Шийдвэрлэлтийн байдал 1. Төрийн үйлчилгээний ажилтан Г.Анандыг 13 цаг 30 минутад томилж ажил хэвийн болсон 2, Нармандалын Даваанямын тайлбар болон эмчийн бичгийг хавсаргав 3. Утсаар уучлалт гуйлгасан Тухайн иргэнтэй утсаар холбогдож тайлбар өгсөн. Улаанбаатар хот дахь гаалийн газар

- Гаалийн ерөнхий газар 2019-12-06 14:18 Саналыг хаав.