Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
151666
Мобайл хувилбарууд

Хууль зүйн яаманд хувиарлаад өгнө үү. ШШГ Газар шударга бус ажиллаж байна. ШШГГ-ын гүйцэтгэгч Жавхлан Алтангэрэл нар ажлаа хийж чадахгүй хууль бус юм хийж байна. 20,000,000 төгрөг авах ёстой хүнээс 200,000 төгрөг авч өгч чадахгүй байна. Эрэн сурвалжлагдаад олохгүй байсан хариуцагчийг олоод өгөхөд яаж ч чадахгүй байна. Одоо хуулиа хэрэгжүүлж шийдвэрлэж өгч чадахгүй намайг хохироогоод байна. Нэг бол улсаас надад хохирол барагдуулж өгнө үү. Би өөрөө амьжиргааны төвшин доогуур айл өрх гээд хүнсний толан авдаг. Шударга шийдвэр гаргаж миний хохирлыг яаралтай барагдуулж өгнө үү.

“11 11 ТӨВ” 2019-12-09 15:29 Хууль зүй, дотоод хэргийн яам -руу хуваарилав.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам- Зул 2019-12-21 16:41 Тэтгэлэг төлөгч П.Галбадрах нь шүүхийн шийдвэрт заасан ХУД-н 6-р хорооны хаяг, мөн улсын бүртгэлд бүртгэгдсэн БГД-н 8-р хорооны хаягаар тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан боловч уг хаягтаа суудаггүй нь тогтоогдсон тул Цагдаагийн байгууллагат албан бичгээр хандсан, хаяг тогтоох ажиллагааны явцад Галбадрах нь шүүхийн шийдвэрт заасан хаягт 2016 он хүртэл амьдарч байсан бөгөөд 2002-2016 онд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 8 удаагийн гомдол мэдээллээр 3 удаа захиргааны журмаар албадан саатуулагдсан тухай хариу ирүүлсэн. Тэтгэлэг төлөгч П.Галбадрахын эзэмшилд СБД-н 19-р хороо, Шаргаморьт зусланд эзэмшийн газар бүртгэлтэй болох нь 2019 оны 3 сарын 29-ний өдрийн лавлагаагаар тогтоогдоод байгаа бөгөөд кадастрын зураг, газрын хэмжээ бусад мэдээллийг тодруулахаар СБД-ын газрын албанд хандсан байна. ШШГТХ-ийн 50-р зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн банкин дахь дансыг тодруулж суутгал хийх тогтоолыг 2 удаагийн давтамжтайгаар арилжааны банкуудад хүргүүлэхэд Төрийн банкнаас нийт 5.1 сая төгрөг суутган төлбөр авагч О.Шинэбаярт олгогдож одоо 4.3 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байна. Одоогоор төлбөр төлөгчийн хая, эд хөрөнгө тогтоох ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

Байгууллага- Хууль зүй, дотоод хэргийн яам- Зул 2019-12-21 16:41 Саналыг хаав.