Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
150334
Мобайл хувилбарууд

БЗД-н 5-р хорооны 82-р байрны 9 тоотын оршин суугч байна. Цахилгаан Түгээх Төвд гомдолтой байна. Айл өрх ард иргэд бид сар бүр байр,цахилгааны төлбөрөө тогтмол төлж ирсэн. Гэтэл "ХААН УУЛ ӨРГӨӨ"-с авах ёстой өрөөр биднийг дарамталж байна. Энэ компани төлөөгүй 3,645,025төгрөгийн өрийн байрны айлуудыг төлөхгүй бол тог таслана гэж сүрдүүлж байна. Өмөн нь сар бүр тоолуурын заалт бичиж аваад байрны мөнгө дээр 35,000-дээш төлбөр гардаг байсан үүнийг байнга төлсөөр ирсэн. Одоо гэтэл нэг заалтаар 20 айлийн мөнгө гэж 700,000-800,000 төгрөг бичсэн гэж тогтмол төлбөр гарах боллоо. Энэ асуудалын мэдэх газар нь мэдэгдэж ард иргэд биднийг хохиролгүй болгож өгнө үү.Жич; Айл бүр тусдаа өдөр шөнийн заалттай тоолууртай болно. Энэ тоолуур дээр нь код өгч айл бүр хэргэлсэн цахилгааны мөнгөө төлдөг болмоор байна.

“11 11 ТӨВ” 2020-01-14 08:57 Эрчим хүчний яам -руу хуваарилав.

Эрчим хүчний яам 2020-01-15 15:52 ДМСС-п 5082990 кодоор бүртгэн Баянзүрх ХҮТ рүү шилжүүлэв.

Эрчим хүчний яам 2020-01-16 18:19 5082990 код биш байна. ДМСС-д Хаан уул өргөө ХХК-ийн 5102861 кодоор бүртгэж Баянзүрх ХҮТ рүү шилжүүлэв.

Эрчим хүчний яам 2020-01-21 12:46 5102861 кодтой ХААН УУЛ ӨРГӨӨ нь орон сууцны борлуулалтаа хүлээлгэн өгөөгүй учраас ерөнхий тоолуураар тооцогдог байр юм. Сар бүр цахилгааны төлбөр тооцоогоо төлөхгүйн улмаас авлага үүссэн ба тухай оршин суугчдын төлөөлөлд удаа дараа мэдэгдэж, шаардлага өгч, авлагын хэсэгчлэн барагдуулах гэрээний дагуу 2019 11.07 -нд ирж урьдчилгаа төлбөр 900000 төг төлж, авлагын гэрээ хийсэн боловч гэрээний хугацаанд төлбөр төлөлт хийгдээгүй улмаас цуцлагдсан. 2020.01.15-нд оршин суугчдын төлөөлөл болох Г.Отгонрагчаа дахин ирж оршин суугчдын төлөөлөл болон ирж үүссэн үлдэгдэл төлбөр болох 3645025 төгрөг дээр өмнөх авлагаас 619500 төг хийж 12 сарын бичилт 765600 төг төлж, дахин АХБГ гэрээг нийт 1385000 төг хийж үлдэгдэл 2265025 төгрөгийг сар бүрийн 20 ны дотор 565006 төг төлж 2020 оны 5 сарын 20-ны өдөр хүртэл төлөхөөр гэрээ хийсэн. 99010512 утсаар хэрэглэгчтэй 1 сарын 17 ны 10 цаг 47 минутанд 11451469 утсаар холбогдож борлуулалт хүлээлгэж өгөх журам болон Хаан уул өргөөд холбогдох өрийг оршин суугчидын төлөөлөл ирж зөвшилдсөний үндсэн дээр гэрээ хийсэн тухай тайлбар өглөө хэрэглэгчид борлуулалт хүлээж авах шийдвэр гарсны дараа тусдаа ААН болон айл бүр цахилгааны код олгохыг хэлж хэрэглэгч өрөгдлийн дагуу тайлбар өгсөн. "УБЦТС" ТӨХК-ийн Баянзүрх ХҮТ-ийн авлага барагдуулах хэсгийн мэргэжилтэн Т.Жанаргүл