Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
153877
Мобайл хувилбарууд

Төв аймгийн Жаргалант суманд зах замбараагүйгээр атар газар хагалаад мал бэлчээрлэх газаргүй, газар тариалангийнхан худаг ус ихээр гаргаж эсвэл булаг шанднаас шууд услаж байгаагаас болж усны нөөц хомсдож гол, булаг ширгэж байна. Мөн экологийн цагдаа нар гомдол мэдээлэл өгсөн иргэний мэдээллийг задруулж орон нутгаар нь дагуулж явж гарын үсэг зуруулж байна. Гомдол хүлээж авдаг ажилтан нь замбараагүй атар хагалаад байгаа хүний хүүхэд нь байсан. Жаргалант суманд атар газрын хурал хийсэн юм. Хуралд малчдаас нэг ч хүн оруулахгүй дандаа атар хагалсан хүмүүсийг мөн сумын иргэдээс цөөхөн хэдэн хүн оруулдаг. Хуралд орсон сумын иргэд атаршуулъя гэж гараа өргөсөн боловч атар хагалсан хүмүүс загнасан гэсэн. Сум орон нутаг нийтийг хамарсан хурал хийхгүйгээр иймэрхүү заваан юм хийж байна. Газар тариалангийн бүс нутгуудад манайхаас өөр ингэж гол усаа хааж хүртэл зах замбараагүй атар хагалдаг газар байхгүй. Адуу мал голыг хаасан өргөстэй тортой орооцолдоод хөлөө авчихдаг. Малчид зөвшөөрөлгүй атар хагалж байгаа хүмүүсийн талаар гомдол гаргахаар сумын эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө танайхыг тэр хүн матаад байна гээд зөвшөөрөлгүй атар хагалаад байгаа хүмүүсд хэлчихдэг. Атар газрын талаар эмх замбараагүй хууль бус байгальд хор хөнөөлтэй зүйл маш их болж байна. Холбогдох газруудад нь мэдэгдээд арга хэмжээ авахгүй байна. Энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.

“11 11 ТӨВ” 2020-06-29 16:01 Төв -руу хуваарилав.

Монгоо Доржмаа 2020-06-29 18:04 Хүлээж авлаа