Уучлаарай
Техникийн саатал гарсан тул та бүхнээсээ хүлцэл өчье! Шууд ярилцлага түр хугацаагаар хойшлогдсон болно.
Нийт саналын тоо
145861
Мобайл хувилбарууд

Гадуур Барс 2 зах, Хүнсний 8 нэрийн дэлгүүрүүдэд LD-улаан, LD-саарал тамхинуудын хугацаа дууссан байхад зарж борлуулж иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж байна. Та бүхэн эрүүл ахуйн хяналт шалгалтаа тавьж өгөхийг хүсье. Өнгөрсөн цагаан сараар олноор нь авч хохирсон иргэн байна. Очиж асуудлыг тавихаар нохойн чинээ тоохгүй байна. Албан ёсны хариу өгөхийг хүсье.

“11 11 ТӨВ” 2019-03-13 15:40 Мэргэжлийн хяналтын ерөнхий газар -руу хуваарилав.

МХЕГ Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар 2019-03-13 16:38 Гомдолд дурдагдсан утасны дугаар болох 88124474 руу холбогдоход гомдол өгөөгүй дугаар андуурсан байна гээд байгаа тул шалгах ,тодруулах боломжгүй байна

МХЕГ Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар 2019-03-13 16:38 Саналыг хаав.

“11 11 ТӨВ” 2019-03-15 08:48 Саналыг дахин нээв.

“11 11 ТӨВ” 2019-03-15 08:48 Иргэн утасны дугаараа шинэчилж өгсөн болно.

МХЕГ Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар 2019-03-19 17:23 Гомдол гаргасан иргэнтэй холбогдоход янжуур тамхины дээжийг гэртээ хадгалж байгаа,Барс-2 худалдаадны төвийн ойролцоох 8 нэрийн дэлгүүрт худалдаалж байгаа талаар мэдээлэл өгсөн тул нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу НМХГ-т 2019.03.19-ний өдрийн 06/922 тоот албан бичгээр шилжүүлэв

МХЕГ Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар 2019-03-19 17:23 Саналыг хаав.